Эрдэнэбат О.

Урсгал:
Хөгжмийн зохиолч Очирбатын Эрдэнэбат нь 2010 онд “Болзоонд урья” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан бөгөөд тус цомогт “Домогт хээр”, “Насны ганцхан хань”, “Энэрлийн наран ээж”, “Хайрын сарнай”, “Хайртай ижийдээ” зэрэг нийт 15 дуу багтсан. Тэрээр 2011 оны 11-р сарын 28-нд анхны цомгийнхоо нэрээр нэрлэгдсэн “Болзоонд урья” хэмээх нэртэй тайлан тоглолтоо үзэгч түмэнд толилуулжээ.