Шуранхай

Урсгал:

Цомгууд (2)

Эзэн Чингис хаан

Шуранхай
Үнэ
CD: 13,000 Татах: 11,000
Урсгал
Ethnic
Гарсан он
2015-02-27

Монголын Их хатдын нууц товчоо

Шуранхай
Үнэ
Татах: 16,000
Урсгал
Ethnic
Гарсан он
2015-02-27
Монголын урлагын салбарт анхлан уртын дууг хоолой салган өвөрмөц маягаар уран бүтээлээ туурвин гарч ирсэн “Шуранхай” хамтлаг нь 2008 оноос эхлэн Монгол үндэстний язгуур урлагийг дэлхийн сонгодог урлаг, рор, рок, жазз, электро, транс house, R and B зэрэг шинэ урсгал төрлүүдтэй хослуулан этник жанраар уран бүтээлээ тасралтгүй хийсээр ирсэн. “Шуранхай” этник группийн дуучин, уртын дууч Д.Үүрийнтуяа, Г.Эрдэнэчимэг, Б.Номин-Эрдэнэ нар СУИС-ийн уртын дууны багш, МУГЖ Ц.Дэлгэрийн удирдлаганд уртын дуулаачийн ангид суралцан төгссөн. Уртын дууч Дүүрэн овогтой Үүрийнтуяа нь 1984 оны 9 дүгээр сарын 2-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. Уртын дууч Гантөгс овогтой Эрдэнэчимэг нь 1984 оны 8 дугаар сарын 26-нд  Архангай аймгийн Булган суманд төржээ. Уртын дууч Баттулга овогтой Номин-Эрдэнэ нь 1986 онд Баянхонгор аймагт төрсөн. “Шуранхай” этник групп нь 2008 онд “Шуранхай” дабль этник цомог,   2009 онд “Ногоон хатад” этник цомог, 2010 онд “Шуранхай & Түвшинсайхан” цомог, 2010 онд “Шуранхай” DVD зэрэг цомгоо тус тус гаргасан.   Мөн 2008 онд “Шуранхай” этник тоглолт, 2009 онд “Эвлэсэн сүү” этник тоглолтоо тус тус үзэгч, сонсогчдод толилуулсан байна.