Ширмэнтуяа Д.

Урсгал:
“Нүүдэл”, “Сэтгэлийн цагаан хун”, “Чи бидэн хоёр”, “Ижий улирал”, “Бодол”, “Тэнгэрийн тамга”, “Ханийн дуу”, МУСТА Д.Амаржаргалтай хамтран дуулсан “Ойрхон л байж шүү дээ” гэх зэрэг уран бүтээлийг үзэгч, олон түмэнд хүргэсэн дуучин бол Д.Ширмэнтуяа. Дуучин Дашдамбын Ширмэнтуяа нь 1974 оны 9-р сарын 21-нд төрсөн. УБИС-ийн хөгжмийн анги, СУИС-ийн уртын дуулаачийн ангид Ц.Дэлгэр багшийн удирдлаганд сурч төгссөн. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучнаар ажиллаж байна. Тэрээр “Чамайгаа хайрлана”, “Хоньчны суурь манайх” зэрэг цомгоо үзэгч, сонсогчдын хүртээл болгосон. МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяа нь “Бодлоос уяатай ижий” уран бүтээлийн анхны бие даасан тоглолт,   “Үлэмжийн чанар” тоглолт,   “Оломгүй далай” тоглолт,   “Ханьсах сэтгэлийн дуу” тоглолт,   “Чи бидэн хоёр” тоглолт, 2012 оны 1-р сарын 18-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт "Бодол" тоглолт, 2012 оны 4-р сарын 19-нд МУГЖ Д.Ширмэнтуяа, Д.Амаржаргал нарын хамтарсан "Мөнхөд дурсагдах ижий" тоглолт Тусгаар тогтнолын ордонд,   2013 оны 5-р сарын 15-нд Нийслэлийн "Улаанбаатар чуулга"-ын дөрвөн уран бүтээлч МУГЖ гавьяат Г.Хонгорзул, С.Ганзориг Т.Баяраа нартай хамтран "Хүндэтгэл" зэрэг тоглолтоо толилуулжээ.