Чулуунцэцэг Д.

Урсгал:

Цомгууд (1)

60аад оны зөөлөн аялгуу

Чулуунцэцэг Д.
Үнэ
CD: 16,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-08-17
0:00
Д.Чулуунцэцэгийн танилцуулга МУСТА, ҮДБЭЧ-ын дуучин Д.Чулуунцэцэг нь Монгол улсын Багшийн дээд сургууль буюу одоогийн Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид сурч төгссөн. Дархан-Уул аймгийн Залуучууд театр, Улаанбаатар хотод “Эртний сайхан” чуулга, Монгол улсын Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгат ажиллаж байсан. Д.Чулуунцэцэг нь 1999 онд Төрийн соёрхолт Сэвжидийн Сүхбаатарын найруулсан “Учиртай гурван толгой” дуулалт жүжигт Хоролмаагийн дүрд тогложээ. Тус жүжигт Юндэнгөөгөөгийн дүрд МУГЖ У.Далантай, Нансалмаагийн дүрд МУГЖ С.Эрдэнэцэцэг нартай тоглосон байна. Мөн Төрийн соёрхолт Лувсаншарав гуайн удирдсан “Хан хэнтийн дуулал” концерт, “Монгол түмний дуулал-1, 2” дуулалт жүжигт Д.Чулуунцэцэг нь Буриад дуугаар оролцож байжээ. Тэрээр өөрийн бие даасан “Буриад зоны дуун түрлэг” хэмээх нэртэй Буриад дууны дээжүүдээс бүрдсэн уран бүтээлийн бие даасан цомгоо гаргасан. Тус цомогт “Нүхэр байха, “Инаг дураяа гамнаарай”, “Наадам дээр”, “Ижимий”, “Гэхэм гээвий”, “Нютаг”, “Ёохорой суглуулга”, “Түрүүчийн дуран”, “Яахаш хүн биб”, “Өргөн Онон”, “Тоонто нютаг”, “Холын харгы”, “Ямархан лаав”, “Аав ээжийн захиа”, “Миний нүхэр”, “Хол л байна”, “Нүхэр юм” зэрэг 17 дуу багтжээ.