Чинзориг Ц.

Урсгал:

Цомгууд (1)

Дууны хорвоо

Чинзориг Ц.
Үнэ
CD: 27,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-11-18
0:00
Монгол улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг нь 1955 оны 3-р сарын 8-нд төрсөн. 1971-1975 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн хөгжмийн салбар ангид суралцаж төгссөн. 1975-1979 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн хөгжмийн салбарт багшилсан. 1979-1986 онд ЗХУ-ын Уралын хөгжмийн их сургуульд суралцаж хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1986-1988 онд Баянхонгор аймгийн Хөгжимт дармын театрт хөгжмийн багшаар ажилласан. 1988-1996 онд Монголын хөгжмийн зохиолчдын хорооны дууны уран бүтээлийн дарга, багийн гишүүнээр ажиллаж 1996 оноос чөлөөт уран бүтээлч 1990 онд Илдэн уулсын цуурай оратори нь Азийн шилдэг бүтээлийн жагсаалтанд орж ЮНЕСКО-гийн алтан санд орсон. 1990 онд МХөЗЭ-ийн шагнал 1994 онд “Дууны хорвоо” дуугаараа “Морин хуур” наадмын тэргүүн шагнал 1996 онд “Илдэн уулсын цуурай оратори”, “Тэмүүжин” дуурь, “Учран золгохын ерөөл”, “Үүлэн цэнхэр хангай”, “Намрын дурсамж”, “Зүүдний говь” зэрэг бүтээлүүдээрээ Монгол улсын Төрийн соёрхолт тус тус хүртсэн. 2015 онд хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн “Дууны хорвоо” цомгийг гаргажээ. Энэхүү цомогт хөгжмийн зохиолчийн Монгол улсын Ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Маам, Б.Лхагвасүрэн, төрийн шагналт яруу найрагч Д.Норов, МУСГЗ яруу найрагч З.Түмэнжаргал, С.Оюун, Б.Сундуй, Д.Содномдорж, Ж.Лхагваа, Д.Банзрагч, Л.Дашням, яруу найрагч Н.Сүхбат, Г.Равдан, П.Санжмятав, Б.Цэрэнжамц, Ш.Цогт, С.Берденбек, С.Додной, Н.Дагвадорж, Д.Баасанжаргал нартай хамтран бүтээсэн дууны уран бүтээл болон дан хөгжмийн бүтээлүүдийг МУАЖ Д.Самбуу, А.Долгор, Б.Жамцандулам, Ш.Чимэдцэеэ, МУГЖ П.Ганбат, О.Ичинхорлоо, Ц.Өлзий-Орших, Г.Эрдэнэбат, Ч.Түвшинтөгс, Н.Төмөрхуяг, Х.Үнэнхүү, Д.Жаргалсайхан, МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, МУСТА Б.Мягмарсүрэн, Б.Баттөр, Д.Бямбажав, Д.Хишигбаяр, Д.Баасанжав, Ц.Нармандах, залуу уран бүтээлч Т.Бат-Очир, “Харанга”, “Чингис хаан”, “Бөртэ” хамтлагуудын дуулж тоглосноор шингээжээ.