Цэвэрцэцэг Д.

Урсгал:
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны “Улаан мөчир” чуулгын залуу дуучин Д.Цэвэрцэцэгийн анхны бие даасан цомог “Сэтгэлийн дуу” нэртэйгээр гарсан. Дуучин Д.Цэвэрцэцэг нь Өвөр Монголын Урлагийн их сургуулийн дуулаачийн ангид сурч төгссөн. Ардын болон уртын дуучин бөгөөд тус хошууны чуулгад дуучнаар ажилладаг. Түүний анхны “Сэтгэлийн дуу” цомогт багтсан дуунууд Сөнөд нутгийн ард түмний аж амьдралыг харуулсан бөгөөд уул ус, эх нутагтаа хайртай Монгол түмний сэтгэл шингэсэн дуунуудаас бүрджээ.