Хишигдэлгэр Ж.

Урсгал:

Цомгууд (2)

Ижий эх орон

Хишигсүрэн. Ж, Хишигдэлгэр. Ж
Үнэ
CD: 20,000 Татах: 15,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-4-20
0:00

Бодол шиг өдрүүд

Хишигсүрэн Ж. Хишигдэлгэр Ж.
Үнэ
CD: 11,000 Татах: 8,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-04-10
0:00
Урлагийн тайзнаа хослон дуулж өдийг хүртэл уран бүтээлээ нэгтгэж яваа дуучин Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нарыг Аав, ээж хоёр минь, Бодол шиг өдрүүд, Залуу нас, Зүүдний шувууд, Мөрөөдлөө дуулъя, Туулын урсгал шөнөдөө сайхан, Зүүдэнд ургасан цэцэг, Гэгээн хайр зэрэг дуунуудаар сайн мэдэх билээ. Увс аймгийн Тэс сумаар овоглодог эгч дүүсийг сонсогч фенүүд нь “Хоёр Хишигээ” гэж нэрийдэх нь бий. Ж.Хишигсүрэн нь 2006 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид Ардын жүжигчин Б.Жамъянжав багшийн удирдлаганд сурч төгссөн. Ж.Хишигдэлгэр нь 2008 онд  СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид МУГЖ А.Дашпэлжээ багшийн удирдлаганд сурч төгссөн. МУСТА, дуучин Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар анх “Учиртай гурван толгой” дуурийг хамтран тавьж, олны талархлыг хүлээж байсан эгч дүүс билээ. Тэд 2010 онд “Бодол шиг өдрүүд” анхны бие даасан цомгоо гаргасан. 2010 оны 11-р сарын 5-нд “Бодол шиг өдрүүд” тоглолт “Аса” циркт, 2013 оны 3-р сарын 7-нд "Ижий эх орон" тоглолтоо Соёлын төв өргөөнд тус тус толилуулсан бөгөөд 2013 онд МУСТА хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаажээ.