Хишигбаяр Д.

Урсгал:

Цомгууд (2)

Уяхан хорвоон хань

Хишигбаяр, Дэлгэрмаа
Үнэ
CD: 19,500 Татах: 16,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2012

Тэнгис хөх салхи

Хишигбаяр, Дэлгэрмаа
Үнэ
CD: 19,500 Татах: 16,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2011
0:00
Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа Нийтийн дууны салбарт өөрсдийн өнгө төрхөөрөө ялгарч, олон сайхан дуугаараа ард түмний сонорыг мялааж яваа хос дуучид бол Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар. МУСТА, дуучин Доржсүрэнгийн Хишигбаяр нь 1979 оны 1 дүгээр сарын 7-нд төрсөн. 1997-2002 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид сурч төгссөн. МУСТА, дуучин Риймэдийн Дэлгэрмаа нь ... оны 6 дугаар сарын 27-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн. Тэд 2003 оноос хамтран уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд дуунууд нь ихэвчлэн хайрыг магтан дуулсан, хайрын сэдэвтэй байдаг билээ. 2005 онд “Зоргоор жаргалтай”, 2005 онд “Амин хайр”, 2006 онд “Хайр нандин”, 2008 онд “Би чамд хайртай”, 2009 онд “Риймэдийн Дэлгэрмаа”, 2011 онд “Тэнгис хөх салхи”, 2012 онд “Уяхан хорвоон хань” зэрэг долоон цомог гаргажээ. 2005 онд “Марал буусан шөнө” анхны бие даасан тоглолт, 2006 онд “Чамайг би хайрлан дуулмаар байна”, 2008 онд “Би чамд хайртай”, 2011 онд “Сэтгэлийн булаг минь чам руу үерлэнэ” зэрэг бие даасан дөрвөн тоглолт тус тус толилуулсан байна. Мөн дуучин Р.Дэлгэрмаа нь МУГЖ, дуучин Х.Болормаа, МУСТА, дуучин Э.Оюумаа нартай хамтран 2012 оны 11-р сарын 24-нд “Ээжийн бүүвэйтэй хорвоо” тоглолтоо хийжээ.