Хийлч Дээгий

Урсгал:

Цомгууд (1)

Хэнтийн өндөр ууланд

Хийлч Дээгий
Үнэ
CD: 16,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-08-24
0:00
Хийлийн уран яруу эгшгээр бидний зүрх сэтгэлийг хөглөдөг бүсгүй бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Тэрээр Хөгжим бүжгийн сургуулийн хийл хөгжмийн анги, ШУТИС-ийн Англи хэлний сургуулийн инженер, орчуулагчийн ангийг тус тус дүүргэсэн. Мөн АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийн хийлийн гоцлон тоглоочийн ангид суралцаж төгссөн.“Хэнтийн өндөр ууланд” аялгууг тоглож анх олонд танигдсан Дээгийг хүмүүс тухайн үедээ маш сайхнаар хүлээн авчээ. Хийлч Дээгий 2002 онд “Хэнтийн өндөр ууланд” цомог, 2006 онд “Үлэм­жийн чанар” цомог, 2006 онд “Deegii concert in ub” cd, dvd, 2011 онд “Гайхмаараа” цомог, “Амьдрал” зэрэг цомгуудаа гаргасан. 2006 онд “Degi concert” анхны бие даасан тоглолт, 2008 онд “Хийлийн эгшиг” тоглолт, 2009 онд “Монголын тал нутаг” тоглолт, 2011 онд “Гайхмаараа” тоглолт, 2013 онд дуучин А.Уянгатай хамтран “Full moon affair” тоглолт “I loft function house”-д, 2013 онд "Шинэ жилийн шоу тоглолт" "Улаанбаатар" чуулгын концертын их танхимд, 2015 онд өөрийн багш, дэлхийн шилдэг хийлчдийн нэг Дилана Женсонтой хамтран “The night of Tchaikovsky” тоглолтоо тус тус толилуулсан билээ. Тэд хамтран П.И.Чайковски, И.С.Бах, Ж.Чулууны аязуудаас тоглосон юм.