Хангал Б.

Урсгал:

Цомгууд (1)

Эмч хүн жаргалын дээд

Хангал Б.
Үнэ
CD: 12,000 Татах: 9,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-03-11
0:00
“Эмч хүн жаргалын ээж”, “Сувилагч тандаа баярлалаа” зэрэг дуугаараа сонсогчдын танил болж, “Эрүүл мэндийн элч дуучин” хэмээн олноо өргөмжлөгдсөн дуучин бол МУСТА эмч, дуучин Б.Хангал. Тэрээр хүүхдийн болон мэс заслын эмч мэргэжилтэй бөгөөд 2003 онд уран бүтээлийнхээ тоглолтыг Төв аймгийн теарт киноны хүрээлэнд “Эмчдээ дуулах дуу” тоглолтоо толилуулж уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Түүний дараагаар 2006 онд МҮЭСТО-нд “Эмчдээ өргөх дуу” нэртэй анхны бие даасан тоглолт, 2014 онд Монгол бөхийн өргөөнд “Эмч хүн жаргалын ээж” тоглолт, 2016 оны 5-р сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд “Сувилагч бүсгүйд” нэртэй тоглолтоо тус тус толилуулсан.   МУСТА, дуучин Б.Хангал нь 2012 онд “Эмч хүн жаргалын дээд” нэртэй бие даасан цомгоо гаргасан. Эрүүл мэндийн салбарынхныг магтан дуулсан дээрх дуугаар нэрлэгдсэн цомог зөвхөн эрүүл мэндийн салбар гэлтгүй сонсогчдын сонсох дуртай дуу олонтойгоороо онцлог юм. Тус цомогт “Эмчийн алдар”, “Сувилагч бүсгүй”, “Үлэмжийн ачтан”, “Энэрлийн шүтээн эмч”, “Эмч хүн жаргалын ээж” зэрэг нийт 12 дуу багтсан.