Учрахбаяр Б.

Урсгал:

Цомгууд (1)

Ардын минь дуунууд

Учрахбаяр Б.
Үнэ
CD: 20,000 Татах: 18,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-1-19
0:00
“Гурван бүдүүн” хамтлаг нь 2005 онд байгуулагдсан бөгөөд уран бүтээлийн гараагаа 2005 онд “Цуг алхая” анхны дуундаа клип хийлгэснээр эхэлжээ.   Хамтлагийн ахлагч, дуучин Б.Учрахбаяр, хамтлагийн гишүүн, дуучин А.Мөнгөншагай, П.Эрдэнэ гэсэн гурван гишүүнтэй.   Тус хамтлаг 2005 онд “Мянган килограмм”, 2009 онд “38-тай аав”, 2013 онд “Монгол ээж” зэрэг бие даасан 3 цомгоо гаргаж сонсогчдынхоо хүртээл болгосон бөгөөд 2005 онд “1000 килограмм” цомгийн баяр, 2009 онд анхны бие даасан “38-тай аав” анхны бие даасан тоглолт, 2011 онд “Ижийгээ гомдоох учиргүй” тоглолт, 2012 онд “Аав ээжээ магтан дуулъя” зэрэг тоглолтуудаа амжилттай хийсэн юм. МУСТА, хамтлагийн ахлагч Д.Учрахбаяр нь 1981 оны 1-р сарын 30-нд Орхон аймагт төрсөн. 2016 онд “Ардын минь дуунууд” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан. Тус цомогт Монгол түмний сэтгэлд хоногшиж, аманд аялагдсаар ирсэн “Юндэн гөөгөө”, “Бүсгүй хүний заяа”, “Хонхон цэцэг”, “Эрдэнэ засгийн унага” гэх мэт 10 дуу багтсан аж. Мөн тэрбээр цомгийнхоо хамгийн эхний уран бүтээл болох “Юндэн гөөгөө” дуугаа клипжүүлэн үзэгчдийн хүртээл болгосон билээ.