Урангоо Б.

Урсгал:
МУСТА, дуучин Бат-Эрдэнийн Урангоо нь Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид МУГЖ Банди багшийн удирдлаганд суралцаж 2001 онд төгссөн. Ажил амьдралын гараагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тус театрын тайзнаа үндэсний болон дэлхийн сонгодог дууриудад тасралтгүй тоглосон бөгөөд В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн II хүүхэд, И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Ида, Ц.Нацагдоржийн “Тунгалаг Тамир” мюзиклийн Дулмаа зэрэг дүрүүдийг амжилттай бүтээжээ. 2012 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. 2013 онд "Тал минь, нутаг минь” уран бүтээлийн анхны бие даасан цомгоо  гаргасан. Энэхүү цомгоо төрөлх нутаг “Хан Хэнтийн 90 жил”, Жаргалтхаан сумын 90 жилийн ойд зориулсан бөгөөд түүнд Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншаравын “Ширүүн борооны өмнөхөн”, “Би чамд хайртай”, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын “Тал минь, нутаг минь”, А.Энхтайваны “Хэрлэнгийн тал” зэрэг есөн дуу багтжээ.