Төмөрхуяг Н.

Урсгал:

Цомгууд (1)

Солгой Төмөрхуяг

Төмөрхуяг
Үнэ
Урсгал
Pop
Гарсан он
2015-05-14
0:00
“Амьдрал хайр дээр тогтдог”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Насны намар”, “Зүрхний уяа” зэрэг олон сайхан дуунуудаараа сонсогчдынхоо хүндлэлийг хүлээсэн гавьяат жүжигчин, “солгой” нэрээрээ алдаршсан дуучин бол Н.Төмөрхуяг билээ. Анх 1983 онд ардын дуу бүжгийн “Ханхэнтий” чуулгад Хэнтий аймгийн соёлын ордонд дуулж байсан бөгөөд цэргээс халагдаж ирсний дараа түүнд багш нар нь дуучин, хөгжимчин болох санал тавьснаар “Ханхэнтий” чуулгад дуучнаар орж урлагийн гараагаа эхэлжээ. Яруу найрагч Ц.Чимэддоржтой хамтран 1993 онд Улсын филармонийн оркестор “Баянмонгол” симфони найрал хөгжимтэй хамтран “Морьтой дуу” тоглолт, 1996 онд дуучин С.Цэрэнчимэд, Мөнхбаяр нартай хамтран “Уянгын дууны гурван уулзвар” тоглолт, 2014 онд МУСТА Д.Балдангийн хамт “Хорвоод ганцхан ээждээ” уран бүтээлийн хамтарсан тоглолтоо тус тус толилуулсан. Дуучны уран бүтээлүүдийг мөнхлөх зорилгоор “Очир фильм”, “Монгол медиа групп” хамтран "Төмөрхуяг" төслийг 2014 оноос эхлэн зохион байгуулж, төслийн хүрээнд 18 дуутай “Солгой Төмөрхуяг” нэртэй цомог гаргасан. “Монгол улсын гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг” нэртэй анхны бие даасан тоглолтоо 2015 оны 5-р сарын 10-нд толилуулжээ