Түмэн-Өлзий

Урсгал:

Cинглүүд (1)

Нандин


Сөрөлт, Түмэн-Өлзий

Цомгууд (2)

Хатан гоо ээжүүддээ

Түмэн–Өлзий А.
Үнэ
CD: 11,000 Татах: 10,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2017-02-13
0:00

Өлзий А.

Түмэн
Үнэ
CD: 22,000 Татах: 19,800
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015
0:00
Монголын дууны урлагийн нэрт мастеруудын авьяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдсөн “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амьдруулж дуунд дуртай дуучин монгол түмэндээ хэдийнээ танил болсон дуучин бол А.Түмэн-Өлзий. Дуучин бүсгүйн хувьд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. 1998-2005 онд Хөгжим Бүжгийн Коллежийг ёочин хөгжимчин мэргэжлээр, 2006-2009 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг МУГБ Ц.Дэлгэр багшийн удирдлаган дор уртын дуучин мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд “Ирээдүй минь” цомгийг МУСТА Э.Төрмандахтай хамтран гаргаж байсан бол 2011 онд “Хайр ирнэ”, 2012 онд “Сэтгэлийн толь”, “Мартагдашгүй хайр” зэрэг цомгуудаа бие даан гаргажээ. Түүнчлэн 2010 онд “Даяарын амгалан”, 2012 онд “Сэтгэлийн толь” зэрэг бие даасан кино концертуудаа туурвисны зэрэгцээ 2013 онд МУСТА П.Жимсээтэй хамтран “Хайлан” кино концертоо туурвиж дуунд дуртай дуучин ард түмэндээ толилуулж байсан юм. Анхны бие даасан “Баясгалантай сайхан” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо 2013 оны 10-р арын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд,   2015 оны 10-р сарын 9-нд “Шинэ үе” продакшны жүжигчин, МУСТА Л.Сөрөлттэй хамтарсан “Хайрын тэнгэр диваажин” нэртэй тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд,   2016 оны 3-р сарын 8-нд “Хатан гоо ээжүүддээ” хэмээх нэртэй бие даасан тоглолтоо “Улаанбаатар” ресторанд тус тус толилуулжээ.