Тэнүүн

Урсгал:
“Зугаалга”, “Хамтдаа байвал болох уу”, “Худлаа даа”, “Өвлийн уянга” гээд өөрийн өвөрмөц өнгө аяс бүхий дуутай залуу уран бүтээлч бол дуучин Г.Тэнүүн. Г.Тэнүүн нь 2011 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Анхны уран бүтээл болох “Picnic” дуугаар нэрлэгдсэн анхны бие даасан цомгоо 2012 онд гаргасан. Түүний цомог есөн дуунаас бүрдсэн бөгөөд өөрийн зохиосон найман дуу, нэг бонус трак багтаажээ. Найман дуугаа нийлүүлээд “Picnic” гэж нэрлэсний гол учир нь найман өнгийн ертөнцөөр минь аялаад гарна уу гэсэн утгатай аж. Тэрээр цоо шинэ 10 дуунаас бүрдсэн бие даасан хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж байна. Дуучин Тэнүүн нь 2013 оны 2-р сарын 14-нд “Romantic night cover live concert”, 2016 оны 2-р сарын 14-нд “Romantic night live concert” зэрэг тоглолтуудаа толилуулжээ.