Туяа Н.

Урсгал:
Сонгодог поп чиглэлээр дуулдаг “Классик жем” хамтлаг нь анх 2004 онд Х.Энхтайван, Б.Мөнхбат, Н.Туяа, Ө.Уянга гэсэн дөрвөн гишүүнтэй үүсгэн байгуулагджээ. “Классик жем” хамтлаг нь 2006 онд “Миний эх орон”, 2007 онд “Дурсамж” цомгуудаа гаргаж, 2007 онд “Нэг зүрх” анхны тоглолтоо толилуулсан байна. Дуучин Н.Туяа нь одоо Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллахын сацуу бие даасан уран бүтээлээ туурвиж байна. 2012 онд “Ээждээ” нэртэй анхны бие даасан анхны цомгоо гаргасан. Түүний уран бүтээлүүдийн ихэнх нь ээжийн тухай дуу байдаг учраас анхны цомгоо ийн нэрлэжээ. Дан ээжийн тухай дуунуудаас бүрдсэн нэг хүний цомог өөр байдаггүй аж. "Ээждээ" хэмээх поп чиглэлийн цомогт ээжийн тухай 10 дуу багтсан бөгөөд үүнээс 60, 70 оны ард түмний чихэнд хоногшсон найман дуу орсон. Н.Туяа нь 2010 онд бие даасан сонгодог тоглолтоо толилуулж байсан. Дуучин хүний хувьд янз, янзын чиглэлээр дуулж чаддагаа батлан харуулахаар дараагийн тоглолтоо поп, эстрад чиглэл дууны тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа аж.