Монголын хип хоп ертөнцөд өвөрмөц арга барилаараа фенүүддээ танил болж, өөрсдийн гэсэн орон зайг эзэлсэн Монголын хамгийн анхны “underground hip hop” хамтлаг бол “Татар”. “Татар” хамтлаг нь Д.Батзаяа, Д.Мөнхчулуун, Ч.Жаргалсайхан гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр 2003 онд “Чугу” ХХК-ийн дэргэдэх “Сонор” рекордстой хамтран ажиллах гэрээ үзэглэснээр албан ёсоор байгуулагдсан. Хамтлагийн ахлагч: Дамдинбазарын Батзаяа Тайзны нэр: Заяа Төрсөн он, сар, өдөр: 1984 оны дөрөвдүгээр сарын 8   Хамтлагийн гишүүн: Чулуунбатын Жаргалсайхан Тайзны нэр: Жагаа Төрсөн он, сар, өдөр: 1984 оны тавдугаар сарын 8 Хамтлагийн гишүүн: Дугарын Мөнхчулуун Тайзны нэр: Мөөгий Овог нэр: Дугарын Мөнхчулуун Төрсөн он сар өдөр: 1984 оны тавдугаар сарын 8   “Татар” хамтлаг нь 2004 оны нэгдүгээр сард “Татар” хэмээх анхны бие даасан цомгоо худалдаанд гаргасан. Мөн энэ ондоо “Хайрыг хүндэл” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийсэн юм. Энэхүү цомогт багтсан “Хайрыг хүндэл”, “Чамдаа өгсөн хайр”, “Нулимс дуссан хайр” гэх мэт олон дуунууд нь FM, радиогийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байсан билээ. Хоёр дахь цомог буюу “Second album” нь 2004 оны арванхоёрдугаар сард худалдаанд гарчээ. Тус цомог нь худалдаанд гарсан өдрөөсөө борлуулалтаараа шилдэг 10 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Гурав дахь цомог нь 2005 онд гаргасан “Ганцаараа”. Тус цомогт багтсан “Бороо” хэмээх дуу нь радио чартуудын шилдэг дуугаар шалгарч байжээ. Тэд 2007 онд дөрөв дэх цомог “Freedom” нэртэй цомгоо гаргасан. Энэ цомогт "Чамдаа зориулья", "Эсрэг өдөр", "Хорвоо", "Бороо" зэрэг хит дуунууд нь багтсан. 2013 онд “Татар” хамтлаг 10 жилийн ойдоо зориулж шинэхэн уран бүтээлийнхээ дээжсээс нэгтгээд “Нөлөөл­лөөс дээгүүрт” нэртэй 10 дуутай цомог гаргасан. Тус цомгийг сөрөг бүх нөлөөллөөс дээгүүр амьдарья, хэн ч биш өөрийнхөөрөө байхыг л залуустаа уриалж “Нөлөөллөөс дээгүүрт” нэр өгчээ. “Татар” хамтлаг нь 2004 оны 4-р сарын 23, 24-нд анхны бие даасан тоглолт болох "Хайрыг хүндэл" тоглолтоо Бөхийн өргөөнд, 2005 оны 12-р сарын 30, 31-нд “Lumino” хамтлагтай хамтран "ToNight" тоглолтоо UB Palace-ийн концертын их танхимд, 2006 оны 6-р сарын 16-нд "Бороонд ганцаараа" тоглолт UB Palace-ийн “Oper Air” задгай талбайд, 2013 оны 7-р сарын 5-нд 10 жилийн хамтлагийн 10 жилийн ойд зориулж Төв цэнгэлдэх хүрээлэнд “Нөлөөллөөс дээгүүрт” тоглолтоо фенүүддээ толилуулсан юм.