Сүндэръяа

Урсгал:
Индий рок стилиэр болон англи хэл дээр дуулдаг хамтлагуудын анхдагч нь "Сүндэрьяа” хамтлаг юм. Энэхүү хамтлаг гоцлол дуучныхаа нэрээр өөрийн хамтлагаа нэрлэсэн байдаг нь тун сонирхолтой. “Сүндэръяа” хамтлаг нь дуучин Н.Сүндэръяа, басс гитарчин Сайхнаа, гитарчин Д.Чингүүн, Дөлгөөн гэсэн дөрвөн гишүүнтэй. 2007 онд "I Don't Blame" хэмээх дуугаа гаргасан нь хамтлагийн хамгийн анхны дуу болжээ. 2011 онд “No doors castle” нэртэй 10 дуутай анхны бие даасан цомгоо гаргасан. Тус цомогт “I don’t  blame”, “Control”,  зэрэг дуунууд нь багтсан байна. Харин тэд дараагийн шинэ уран бүтээлээ софт рок талдаа хөнгөхөн аязтай хийхээр төлөвлөөд байгаа аж. Хоёр дахь цомгоо жазз, амбиент чиглэлээр гаргах гэж байгаа бөгөөд "Imagination” хэмээх цомогт орсон эхний дууны нэрээрээ цомгоо нэрлэхээр ярилцаж байгаа аж. Цомогт найман дуу багтах бөгөөд үүнээс гурав нь Монгол дуу байх аж.