Солонго Л.

Урсгал:
Залуу дуучин Лувсаннямын Солонго нь СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлаганд сурч төгсөөд Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд дуурийн дуулаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. “Хүслийн бороо” нэртэй анхны бие даасан цомгоо 2013 онд гаргасан. Тус цомгийн хувьд Монголын нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсны дуугаар нэрлэгдсэн аж. “Хүслийн бороо” цомогт “Морин хуур” наадмын гран при шагнал хүртсэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим “Аминаас үнэтэй монгол”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Өрлөг ижий говь”, “Бүүвэй ээж” зэрэг нийт 14 бүтээлүүд багтжээ.