Рок попын ертөнцөд анх “Харийн залуу”, “Цагаан морьтой хун тайж” дуугаараа цахиур хагалж гарч ирсэн дуучин бол Соко буюу Ж.Солонго. Тэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн. Бүжгийн багш, дуучин мэргэжилтэй. 2007 онд "Stay with me" хэмээх анхны цомгоо гаргасан бөгөөд "Дурлал хайрын эзэн", "Надтай хамт vлдээч" зэрэг дуунууддаа клип хийлгэжээ.