Оюунчимэг Л.

Урсгал:

Цомгууд (1)

Цэцэгт нугын эрвээхэй

Оюунчимэг.Л
Үнэ
CD: 22,000
Урсгал
Pop
Гарсан он
2015-02-28
“Дөрвөн улирал, хоёр амраг”, “Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “Цэцэгт нугын эрвээхэй”, “Амрыг айлтгая”, “Аяны шувууд” зэрэг 70, 80-иад оны сэтгэлд хоногшсон дуунуудыг монголчуудын хүртээл болгож чадсан уран бүтээлч бол “Баянмонгол” чуулгаар овоглосон монголын эстрадын урлагийн анхны дуучдын нэг Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Оюунчимэг билээ. Нэрт дуучны хүү Э.Учрал ээжийнхээ дуулсан дуунуудаар цомог гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гарган олон жилийн өмнөөс энэ ажлыг хөөцөлдсөний үр дүнд 2014 онд “Цэцэгт нугын эрвээхэй” нэртэй сайхан цомог сонсогчдын гар дээр хүрээд байгаа билээ. Энэхүү цомогт 1968-1982 оны хооронд дуулсан уран бүтээлүүд нь багтжээ.   Лувсангийн Оюунчимэг нь 1952 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1969 онд Ховд аймгийн 10 жилийн сургуулийг төгсөж, Мэдээлэл радио телевизийн улсын хорооны дэргэдэх Улсын цахилгаан хөгжмийн чуулгад уригдан, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимиддорж багшийн удирдлаганд ажилласнаар уран бүтээлийнхээ анхны гарааг эхэлсэн билээ. 1972 оноос үргэлжлүүлэн Улсын Филармонийн дэргэд байгуулагдсан эстрад, жазз найрал хөгжмийн Баян Монгол чуулгад дуучнаар шилжин ажиллажээ. Л.Оюунчимэг нь Монголын эстрад урлагийн түүхийн алтан хуудсыг бичилцэж, рок поп урлагийн цэцэглэлтэнд өөрийн авьяас билиг, сэтгэл зүрх, залуу насаа зориулсан алтан үеийнхний нэгээхэн төлөөлөл байсан юм. Тиймдээ ч ард түмэн түүнийг марталгүй, одоог хүртэл үнэлэн хайрласаар байдаг.