Оюунтүлхүүр Д.

Урсгал:

Cинглүүд (2)


Д.Оюунтүлхүүр “Цаасан шувуу”, “Ээжийн бүүвэйн дуу” зэрэг дууг намуухан, эвлэгхэн хоолойгоор үзэгчдэд танигдсан дуучин бол дуучин Д.Оюунтүлхүүр. Монгол улсын Гавьяат жүжигчин Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь 1990 онд мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа Япон улсаас эхэлсэн бөгөөд Японы цагаан сарын битүүний үдэш NHK телевизийн зохион байгуулдаг урлагийн оддын тоглолтод оролцож байсан цорын ганц Монгол хүн билээ. Тэрээр хөгжмөөр дамжуулан хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэрээ оруулсаар ирсэн. Ардчиллын эхэн үе буюу 1990 оны эхээр соёл урлагаар дамжуулан Монгол орноо сурталчилан Монголын тухай ойлголтыг улам нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Д.Оюунтүлхүүр нь Япон улсын Нагояагийн их сургуульд нийгмийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн. Япон хэл дээр зургаан цомог, монгол хэл дээр “Тэнгисийн дуу”, “Эргэх улирлын аяс”, 2006 онд “Зүүдний учрал” гэсэн гурван цомог гаргажээ. 2014 оны 11-р сарын 1, 2-нд “Хайрын эгшиг бие” даасан тоглолт Соёлын төв өргөөнд толилуулсан байна