Оюунбат Б.

Урсгал:

Цомгууд (3)

Жаргалтай

Оюунбат, Бадралмаа
Үнэ
CD: 22,000 Татах: 15,000
Урсгал
Нийтийн
Гарсан он
2018-03-27
0:00

Хосоороо

Оюунбат.Б Бадралмаа.Р
Үнэ
CD: 16,500 Татах: 14,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-02

Хоёулаа

Оюунбат , Бадралмаа
Үнэ
Татах: 12,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-27
Нийтийн дууны ертөнцөд амжилттай яваа гэр бүлийн нэгэн хос уран бүтээлчид бол дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа нар юм. Б.Оюунбат нь Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. 2003-2008 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид суралцаж төгссөн. Р.Бадралмаа нь Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. 2002-2006 онд СУИС-д суралцан дуучин мэргэжлээр төгссөн. 2004 оноос эхлэн нийтийн дууны урлагт хөл тавьж, түүнээс хойш 11 жилийн турш уран бүтээлээ туурвиж байна. 2004 онд МУСТА Р.Билэгтийн хөгжим, Д.Энхбатын шүлэг “Хуримын дуу”-г анх дуулж олны хүртээл болгожээ. Үүнээс хойш урын сангаа улам баяжуулан “Зүрхний наран”, “Жаргалтай хосын уянга”, “Хоёулаа” хэмээх олны хит болсон уран бүтээлээрээ сонсогчдын сонорыг мялааж, 2011 онд анхны “Хоёулаа” цомог, 2014 онд хоёр дахь бие даасан “Хосоороо” цомгоо гаргасан юм. Дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа нар 2006 онд “Тэнгэрийн зүүд шиг ижий” тоглолт Эрдэнэт, Дархан хотод 2007 онд “Санахаар” тоглолт Төв аймагт, 2009 онд “Бидний шүтээн” тоглолт Дундговь, Төв аймагт, 2009 онд “Түмэндээ өргөх дуун цацал” кино концерт, 2011 онд “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Хоролмаагийн дүрд,   2013 онд “Зүрхний наран” кино концерт,   2013 онд “Зүрхний наран” тоглолтоо Эрдэнэт, Улаанбаатар хотод тус тус зохион байгуулсан байна.   2016 оны 3 дугаар сард уран бүтээлийн хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөн ажиллаж байна.