Оросоо А.

Урсгал:
Яруу найрагч Г.Пүрэвдоржийн шүлэг, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн аялгуу “Сэтгэлийн чамдаа” дуугаараа үзэгч, сонсогчдийн таашаал, талархлыг хүлээсэн МУСТА, залуу дуучин бол Алагаагийн Оросоо юм. А.Оросоо нь Говь-Алтай аймгийн Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгад дуучнаар ажиллаж байгаад СУИС-ийн уртын дууны ангид суралцаж төгссөн. 2013 онд “Сэтгэлийн чамдаа” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан. Тус цомогт Аавдаа, Бүсгүй, Эхийн дуу, “Монголын намар”, “Сэтгэлийн чамдаа”, “Буурал аав” зэрэг нийт 14 дуу багтжээ. 2014 оны 2 дугаар сарын 21-нд “Сэтгэлийн чамдаа” хэмээх анхны бие даасан тайлан тоглолтоо үзэгчдэд толилуулсан.