Нямзагд Б.

Урсгал:

Cинглүүд (3)

Хайрын эгшиг


Нямзагд Б., Хандмаа Б.

Хайрын болзоо


Нямзагд Б., Хандмаа Б.

Ховорхон цэцэг


Нямзагд, Хандмаа

Цомгууд (2)

Дуулахгүй яаж явах юм бэ …

Нямзагд .Б, Хандмаа .Б
Үнэ
CD: 20,000
Урсгал
Нийтийн / Country
Гарсан он
2017-11-06
0:00

Дуулах тусам дурлах аялгуу

Нямзагд.Б Хандмаа.Б
Үнэ
CD: 16,500 Татах: 14,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-02
Дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа нарын танилцуулга Нийтийн дууны урлагт өөрсдийн гэсэн дуу хоолой, өнгө төрхийг илэрхийлж яваа залуу дуучид бол Б.Нямзагд, Б.Хандмаа нар юм. Дуучин Бямбаахүүгийн Нямзагд нь 1989 оны 8-р сарын 6-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг 2013 онд төгссөн. Тэрээр СУИС-д суралцах хугацаандаа залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Д.Найдандорж, Х.Мөнгөнцэцэг нартай хамтран “Гэрэлт ирээдүй” нэртэй хос цомгийг гаргажээ. Дуучин Батсүхийн Хандмаа нь 1989 оны 3-р сарын 30-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг 2012 онд төгссөн. Б.Нямзагд, Б.Хандмаа нар сонсогч түмний сэтгэлд нийцэж, талархлыг хүлээсэн хит дуунуудаа дээжлэн “Дуулах тусам дурлах аялгуу” хэмээх нэртэй анхны цомгоо 2014 онд гаргасан. 2014, 2015 онд хөдөө орон нутагт тус цомгийн нэрээр нэрлэгдсэн аялан тоглолтоо 60 гаруй удаа тогложээ. “Дуулах тусам дурлах аялгуу” цомогт тэдний дуулсан “Ханийн жаргал”, “Хайрын эгшиг”, “Хосгүй чамдаа”, “Бидэн хоёр”, “Хот айл”, “Хүүдээ”, “Хүслийн дээд хань минь”, “Ховорхон цэцэг”, “Дагина ээж”, “Намрын бороо”, “Ойрхон л байж шүү дээ”, “Хайрын болзоо” зэрэг 12 дуу багтсан. Ихэвчлэн хайр сэтгэл, дурлалт хосуудын аз жаргал, гэгээн дурсамжийн тухай өгүүлэх аялгуут сайхан бүтээлүүд багтсан энэхүү цомгийн найман дууг тэд хамтран дуулжээ.