Cинглүүд (1)


Цомгууд (1)

Хэзээ ч мартагдашгүй

Насаа
Үнэ
Татах: 15,000
Урсгал
Pop
Гарсан он
2015-02-18
Дуучин Насаа буюу Л.Насанбуян нь 1988 оны 10-р сарын 10-нд төрсөн. СУИС-ийн эстрадын дуулаачийн ангийг 2009 онд төгссөн. 2011 онд “Хэзээ ч мартагдашгүй” анхны бие даасан цомгоо гаргасан. Уг цомгийн дуунуудаа поп урсгалаа дуулсан бөгөөд “Чинийх биш”, “Хэзээ ч мартагдашгүй төрсөн өдрийн дуу”, “Хүлээсэн хайр”, “Уучлаарай”, “Учралын эгшиг”, “Мартлаа гэж үү”, “Цас”, “Эрх саран”, “Бүжиглэе бүжье” зэрэг есөн дуу багтжээ. Насаа нь 2014 оны 11-р сарын 28, 29-нд “БИ...” нэртэй анхны бие даасан тоглолтоо Монгол Улсын филармонид, 2015 оны 11-р сарын 27-нд “A night with Nasaa” ковер тоглолт “Blue sky tower”-ын "Vegas club"-т тус тус толилуулсан. Тэрбээр ковер тоглолтондоо Whitney Houston, Alicia keys, Jessie J, Sam smith, Rihanna, Lady Gaga, Beyonce зэрэг дэлхийн алдарт дуучдын хит болсон дуунуудыг дуулжээ. Тэрээр өөрийн хоёр дахь бие даасан цомгоо электро чиглэлийн цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.