Нарангэрэл

Урсгал:
Дуучин Лхагвасүрэнгийн Нарангэрэл нь 2004-2009 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид сурч төгссөн. Цагдаагийн “Сүлд” чуулгат 2009 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд уран бүтээлүүдээ сорчлон 2013 онд “Дуун цэцэглэг” нэртэй бие даасан анхны цомгоо гаргасан. Тус цомогт нийт 12 дуу багтсан бөгөөд ихэнх нь ээжийн тухай сэдэвтэй дуунууд багтжээ. 2016 оны 3-р сарын 5-нд МУГЖ, дуучин Ц.Чулуунцэцэг, ХЦДБЧ-ын дуучин, МУСТА Ц.Туяацэцэг, ТЗДБЧ-ын дуучин, МУСТА Ц.Отгонцэцэг, хөөмийч, МУСТА С.Загд-Очир нарын хамт “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” нэртэй тоглолтоо толилуулсан.