Найдандорж Д.

Урсгал:

Cинглүүд (4)


Цомгууд (1)

Сэтгэлийн нандин

Найдандорж.Д
Үнэ
CD: 12,000 Татах: 10,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-02
Дуучин Д.Найдандорж “Сэтгэлийн нандин”, “Аавдаа эрхэлсэн нас минь” зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа залуу дуучин бол Хөвсгөл аймгийн Галт сумын Доржсүрэнгийн Найдандорж билээ. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид 2007-2012 онд МУГЖ Д.Банди, МУГЖ Ганхуяг нарын удирдлаганд суралцаж төгссөн. Тэрээр төрж өссөн Галт сумын тухай “Нутаг” нэртэй дууг дуулж, уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. “Эхийн сэтгэл”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин”, "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Алтанхан эрхэлсэн нас минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг дуугаар урын сан нь арвижжээ. 2014 онд залуу дуучин Д.Найдандорж "Сэтгэлийн нандин" нэртэй анхны цомгоо өлгийндөн авсан. Түүний анхны уран бүтээлийн цомог нийт 12 дуунаас бүрджээ. “Хайраар зөөлөрдөг хорвоо” анхны бие даасан тоглолтоо 2015 оны 10-р сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд толилуулсан байна.