Мөнх-Эрдэнэ Д.

Урсгал:
Та бидний сайн мэдэх “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай”, “Найзууд”, “Бороо” зэрэг дуугаараа олноо танигдсан Эрдэнэтийн дуучин МУСТА, дуучин Д.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг билээ. Тэрээр бие даасан уран бүтээлийн гараагаа 2004 онд “T.I” хамтлагаа үүсгэн байгуулснаар эхэлж “Чамайг үгүйлнэ”, “Амьд бурхан” зэрэг хит дуу гаргасан нь залуусын сонсох дуртай хамтлаг болж чадсан юм. Тэрбээр 2010 оноос бие даан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд хамгийн анх гаргасан “Хайрын сарнай” гэх дуу нь түүнд улам их урам, эрч хүч хайрлаж “Найзууд”, “Аж богдын харуул” зэрэг дуунуудыг дуулахад хүргэсэн байна. “Хүсэл биелнэ” нэртэй анхны бие даасан цомгоо 2013 онд гаргасан. Тус цомогт "Хайрын сарнай", "Чамайг үгүйлнэ", "Найзууд" зэрэг нийт 12 дуу багтжээ. 2015 оны 12-р сарын 2-нд “Хүсэл биелнэ” бие даасан тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд толилуулсан байна.