Мөнхболд Б.

Урсгал:

Цомгууд (1)

Галдан Бошигт (Симфони сюит)

Мөнхболд Б.
Үнэ
CD: 55,000
Урсгал
Symphony
Гарсан он
2015-07-17
Б.Мөнхболд   Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нь Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Г.Бирваа агсны хүү бөгөөд 2013 онд “Галдан бошгот” симфони хөгжмийн анхны бие даасан цомог, ‘”Ятга болон морин хуурын концерт’’ хэмээх хос цомгоо гаргасан. “Галдан бошгот” цомгийн нэгдүгээр анги "Өндөр Алтай" уртын дуу, 2-р анги түүхэн гунигт үйл явдлыг илэрхийлсэн "Олгой нуурын дэргэдэх тулаан", 3-р анги "Уйлахуйн тулаан болон Галдан, Ану хоёрын хайр", 4-р анги "Тэрэлжийн Зуун модны дэргэдэх тулаан" зэргийг  хөгжмийн хэлээр өгүүлжээ. Энэхүү цомогт СТА, морин хуурч Д.Шинэцог, лимбэч, цуурч Г.Нямжанцан, “Морин хуур” чуулгын морин хуурч, хөөмийч А.Даваазориг, Э.Сандагжав, уртын дууч Э.Болормаа, тайлбар уншигч СТА Б.Отгонбат нар оролцсоноос гадна Улсын филармонийн симфони найрал хөгжмийн удирдаач Д.Нямдаш удирдан тоглуулсан байна. Түүний хоёр дахь цомогт ятга симфони найрал хөгжмийн концерт, морин хуур найрал хөгжмийн концерт, мөн нийслэлийн Улаанбаатар чуулгын 5 жилийн ойд зориулсан “Хишигтэн” хэмээх бүтээлүүд нь багтжээ. Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нь 2010 оны 10-р сарын 24-нд ДБЭТ-т анхны тайлан тоглолтоо үзэгч түмэнд толилуулсан