Мөнгөншагай

Урсгал:

Cинглүүд (1)

Гангараа


Мөнгөншагай

Цомгууд (2)

Амин хайртай ээждээ

Мөнгөншагай Н.
Үнэ
CD: 11,000 Татах: 8,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-4-19
0:00

Гангараа

Мөнгөншагай Н.
Үнэ
CD: 16,500 Татах: 12,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-10-16
0:00
“Аавын эзгүйд”, “Амин хайртай ээждээ” зэрэг олон сайхан дуугаар нийтийн дууны урлагт мөрөө гаргаж яваа дуучин бол Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Мөнгөншагай. Яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлэг, хөгжмийн зохиолч О.Эрдэнэээгийн аялгуу “Гангараа” хэмээх дуу нь монгол эрчүүдээ магтан дуулсан дуу бөгөөд энэ дуунд гардаг гол дүрийн цаад эзэн нь түүний аав юм байна. Түүний аав нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн заан Г.Норовцэмбэл гэж хүн байсан аж. Нутгийн түмэн олон “Ганган Цэмбэл” хэмээн нэрийддэг байжээ. Энэхүү дуугаа аавдаа зориулан монголын олон сайхан хийморьлог эрсийн үргэлжлэл билээ хэмээн дуулсандаа бахархаж явдаг хэмээн ярьжээ. Дуучин Н.Мөнгөншагай нь Хөгжим бүжгийн коллежид багш АЖ Б.Жавзандуламын удирдлаганд дуурийн дуулаачийн мэргэжлээр сурч төгссөн. “Амин хайртай ээждээ” анхны бие даасан цомгоо 2012 онд, “Гангараа” цомгоо 2015 онд гаргаж, 2013 онд “Амин хайртай ээждээ” тоглолт, 2015 онд “Гангараа” тоглолтоо тус тус толилуулсан байна.