Банзрагч Д.

Урсгал:

Цомгууд (1)

Алтан шар зам

Д.Банзрагч (МУГЖ)
Үнэ
CD: 22,000 Татах: 20,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-23
Гавьяат жүжигчин, нэрт дуучин Дагийрагчаагийн Банзрагч нь 1936 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1964-1966 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцаж төгссөн. 1960-аад оны дунд үеэс эхлэн түүний дуулах авьяас илэрч хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн олон сайхан дуу дуулжээ. Түүний дууны урын санд “Саальчин бүсгүй”, “Алтан шар зам”, “Хөдөө нутаг сайхан”, “Миний нутгийн бараа”, “Сүнжидмаа” зэрэг 300 гаруй дуутай. Түүний Монголын дууны урлагт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлж 1973 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин хэмээх цолыг өгчээ. Дуучны амьдрал, уран бүтээлээр 1997 онд зохиолч Ц.Батбилэг “Хүний заяа” хэмээх баримтат кино хийсэн байдаг. Монгол улсын гавьяат жүжигчин Д.Банзрагчийн гэр бүл Д.Цэвээнсүрэн, охин Банзрагчийн Юмжирмаа нараас түүний гэгээн дурсгалд нь зориулж “Алтан шар зам” нэртэй уран бүтээлийн цомгийг нь гаргасан юм. Тус цомогт “Аав ээжийн нутаг”, “Аавдаа”, “Ай Наанаа”, “Алтан шар зам”, “Дааган дааган”, “Дөрвөн уул”, “Дуулж явна би”, “Эмчийн алдар” зэрэг нийт 25 дуунаас бүрдсэн.