Мишээл

Урсгал:

Цомгууд (1)

Би хэвээрээ

Мишээл
Үнэ
CD: 11,000
Урсгал
Pop
Гарсан он
2015-02-27
1990-ээд оны сүүлээр рок, попт хүчтэй баргил хоолойтой, царайлаг охин попын хатан хаан Хьюстоны “I will always love you” дууг дуулан залуусыг байлдан дагуулж “Монгол Хьюстон” хэмээх нэрний эзэн болж байсан билээ. Энэ бол дуучин Б.Мишээл.   “Би хэвээрээ” нэртэй анхны бие даасан цомгоо 2012 онд танилцуулан Монголын рок, попын урлагийн хүчирхэг багтай нэгдэн хийж буй уран бүтээлийн төслөө дэлгэсэн юм. Тэрхүү багийн продюсероор ая зохиогч Б.Ангирмаа, хөгжмийн зохиолчоор “Нэгүн” студийн Оки, саунд мастрингаар “Pro sound” студийн дууны продюссер Рагу нар ажиллажээ.   “Би хэвээрээ” цомог нь “Чи санадаг уу”, ‘Хаврын бороог”, “Гараас минь атга”, “Би хэвээрээ”, “Өөрийнхөөрөө” зэрэг таван дуунаас бүрдсэн бөгөөд тавуулаа өөр төрлөөр зохиогдсон аж. Цомгийн эхний “Би хэвээрээ” дуу нь цэвэр поп биш орчин үеийн ритм хольсон дуу, “Гараас минь атга” оркестр поп урсгалынх, “Бороог хүлээнэ” дууны ритм нь R&B, “Чи санадаг уу” нь блюс, “Өөрийнхөөрөө” нь орчин үеийн залуучуудын сонирхдог диско стильтэй дуу болжээ.