Минжинсор

Урсгал:
“Спайк” хамтлаг нь нэгэн үе залуусын шүтээн болж байсан охидын дөрвөл. “Спайк” буюу “Хадаас” гэсэн өвөрмөц нэртэй энэ хамтлагийн гишүүн Д.Маралгуа, Т.Минжинсор, Б.Мөнхтуяа, Э.Номин-Эрдэнэ нар байлаа. Хамтлагийн гишүүн, дуучин Т.Минжинсор нь бие даан уран бүтээлээ туурвиж, "Нууцхан хайр", "Зүүдэнд ургасан тэр минь", "Нүцгэн байхыг минь битгий хараарай" зэрэг дуунуудаараа олны талархлыг хүлээсэн. Тэрээр “Хүүхэлдэй”, “Шидэт тагтаа”, “Ил далд”, “Цэнхэр алим”, “Ганцхан”, “Falling in love” зэрэг зургаан цомог гаргаж, 2015 оны 11-р сарын 28-нд “Minjinsor cover night” тоглолтоо толилуулсан байна.