Жавхлан С.

Урсгал:
“Зүүдэнд уяатай аав”, “Насан багын дурсамж”, “Алсад суугаа ээж”, “Хөлгүй цэнхэр нуур”, “Монголжингоо”, “Миний найз”, “Монголын үнэртэй салхи”, “Ээжийн чанасан цай” зэрэг уран бүтээлүүдээр нь дуучин Самандын Жавхланг үзэгч, сонсогчид андахгүй. С.Жавхлан нь 1980 оны 2-р сарын 21-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид 1997-2003 онд сурч төгссөн. Сургуулиа төгсөөд нэг ангийн охин Т.Баясгалантай хослон дуулж эхэлсэн бөгөөд тэд “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь”, “Насны хайр” хэмээх дуунуудаараа олонд танигджээ. 2009 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэн. С.Жавхлан нь 2004 онд  “Харин...” цомог 2005  онд “Хүүгийн бодол” цомог 2006 онд “Исгэрээ” цомог 2006 онд “Самандын Жавхлан” цомог 2006 онд “Би Монгол хүн” цомог 2007 онд “Чононгоо” цомог 2008 онд “Надаас чамд” 2008 онд “Хайрын талст” 2010 онд  “Өмөлзөж харамлах нутаг” 2012 онд “Гал Дуудсан Монгол Аялгуу” цомог 2012 онд “Нутгаа санасан Монгол” цомог “Хүүгийн бодол-II” цомог 2014 онд “Хамаг монгол” цомгоо тус тус гаргасан. МУГЖ, дуучин С.Жавхлан нь 2010 оны 6-р сарын 19, 20-нд “Түмний минь дуртай дуунууд” тоглолт, 2014 оны 2-р сарын 21, 22, 23-нд Монгол бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо толилуулжээ.