Батсуурь Д.

Урсгал:

Цомгууд (2)

Эрийн хийморь

Батсуурь Д.
Үнэ
CD: 19,800
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-12-9
0:00

Дөмөг амьдрал

Батсуурь
Үнэ
CD: 22,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-02-23
Яруу найрагч Даваажавын Д.Батсуурь нь Төв аймгийн Алтанбулаг суманд 1977 оны 12 дугаар сарын 4-нд төрсөн. МУБИС-ийн Багшийн сургууль болон Удирдлагын академийг төгссөн бөгөөд анх 2008 оноос уран бүтээлээ туурвиж нийтийн дууны ертөнцөд хөл тавьжээ. Б.Оюунбат, Р.Бадралмаа “Хосоороо”, Н.Мөнгөншагай “Санан санасаар”, А.Хосбаяр “Дуулан дуулан очмоор”, МУГЖ Л.Болдбаатар “Хайраар гийсэн хань” зэрэг сайхан дуунуудыг зохиож 2014 онд “Дөмөг амьдрал” 13 дуутай анхны бие даасан цомгоо гаргажээ. 2013-2015 онд зохиогдсон шинэ уран бүтээлүүд болох “Амьдрах сайхан”, “Зүүдэнд минь инээмсэглээч”, “Залуу нас”, “Миний хоёр аав”, “Гэгээ билээ би”, “Тарны яргай”, “Уяач миний жаргал”, “Итгэлд гэрэлтэх амраг”, “Наран хурайлах хүлэг”, “Хайрлах жаргал”, “Санааны ганцхан бүсгүй”, “Инжинд ирсэн хүлэг”, “Хүлгийн хийморьтой нутаг”, “Дэлтэй хийморь”, “Эрийн хийморь” зэрэг шинэ дуунуудаа багтаан 2015 онд “Эрийн хийморь” нэртэй 15 дуунаас бүрдсэн цомгоо гаргасан юм. Тус цомогт орсон дуунуудаа Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ, МУГЗ Д.Цэвээнравдан, УГЗ Т.Найданжав нартай хамтран зохиожээ.