Дижитал

Урсгал:
Уянгалаг хайрын дуу, хэмнэлт доргио дуунуудаараа  хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар ирсэн “Дижитал” хамтлаг байгуулагдаад хэдийнээ 15 жил өнгөрчээ. “Дижитал” хамтлаг нь 1999 оны аравдугаар сарын 3-нд албан ёсоор байгуулагдсан. Тэд анх долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр “Дижитал” хамтлагаа байгуулж байсан билээ. Харин одоо Х.Халиун буюу Хаку, Ч.Мөнхбаяр буюу Мөнгөөнөө, Г.Мөнхбат буюу Батука, Г.Эрдэнэбилэг буюу Эрка гэсэн дөрвөн гишүүнтэй. “Дижитал” хамтлаг нь: 2003 онд  “This is life” цомог, 2004 онд “Миний хайртай хүмүүс” цомог, 2005 онд “Digital 5 жил” DVD тус тус гаргасан. 2001 оны 3-р сарын 18-нд “Дайчин баатрууд бидний өвөг дээдэс” тоглолт УБ Палас-ын Laser land-д, 2003 оны 10-р сарын 3-нд "Чамдаа” тоглолт УБ Палас-ийн концертийн их танхимд, 2004 онд “Миний хайртай хүмүүс” тоглолт Монгол бөхийн өргөөнд, 2005 оны 1-р сарын 9-нөөс 3-р сарын 15-ны хооронд Монгол орон даяар аялан тоглолт, 2007 оны 2-р сарын 19, 20-нд “Анддаа” тоглолт УБ Палас-ийн концертийн их танхимд, 2013 оны 2-р сарын 14-нд “Зүрх рүү” тоглолт УБ.Палас-ийн концертийн их танхимд, 2013 оны 3-р сарын 30-нд “Зүрх рүү” тоглолт парт-2 “I Loft” function house-д, 2014 оны 9-р сарын 5-нд "Digital хамтлагийн 15 жилийн ойн тоглолт" УБ Палас-ийн “Open air”-т тус тус тоглогдсон байна.