Дашдэмбэрэл Н.

Урсгал:

Цомгууд (1)

Сөөхий мөртэй нутаг

Дашдэмбэрэл Н.
Үнэ
CD: 22,000 Татах: 19,900
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-20
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Төмөр замын дуу, бүжгийн чуулгын гоцлол дуучин, Н.Дашдэмбэрэл нь 2014 онд Монгол улсын Гавьяат жүжигчин Н.Чулуунхүүгийн аялгуу, МУСГЗ Ай.Төмөрбаатарын шүлэг “Ижий гөрөөс” хэмээх дуугаар Морин хуур наадмын тэргүүн байрыг эзэлсэн билээ. Дуучин Нарангийн Дашдэмбэрэл нь 2004-2009 онд СУИС-ийн дуулаачийн ангид Д.Цэвээнравдан багшийн удирдлаганд сурч төгссөн. Түүний анхны уран бүтээл нь “Наран мандаасан Эрдэнэхайрхан минь” хэмээх дуу бөгөөд түүнээс хойш өөрийн урийн санд 80 гаруй бүтээлтэй болжээ. 2015 онд "Сөөхий мөртэй нутаг" нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан бөгөөд тус цомогт “Монгол ухаан аав”, “Ээжийг минь санагдуулах хорвоо”, “Сүслэн дээдлэх нутаг”, “Дуулан хүлээж байна уу даа”, “Нандин зүрхний хайр”, “Чамдаа яараад байна” зэрэг нийт 16 дуу багтжээ.