Дариймаа Б.

Урсгал:

Цомгууд (1)

Хоймор нутгийн цуурай

Дариймаа Б.
Үнэ
CD: 16,500 Татах: 11,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-5-9
0:00
Б.Дариймаа “Дархад дууны Дариймаа” нэрээр олноо танигдсан МУГЖ, дуучин Балдангийн Дариймаа нь 1958 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 1976 оноос 2008 он хүртэл нийт 34 жил дуучнаар ажилласан. 2000 онд “Онгон цойцон хангай”, 2008 онд “Дархад дууны гайхам өв сан” зэрэг номоо хэвлүүлж, 2001 онд “Арал тайгын нутаг”, 2006 онд “Дархад ардын дуунууд”, 2010 онд “Онгон цойцон хангай”, 2016 онд “Хоймор нутгийн цуурай” нэртэй бие даасан цомгуудаа гаргасан. “Хоймор нутгийн цуурай” цомог нь дархад ардын дуунуудаас бүрдсэн бөгөөд нийт 31 дуу багтжээ. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж МУГЖ цол, тэмдгээр 2008 онд шагнасан байна.