Далантай У.

Урсгал:

Cинглүүд (3)

Сэтгэлийн үг


Далантай У. Эрдэнэцэцэг С.

Сэтгэлийн булаг


Далантай У. Эрдэнэцэцэг С.

Цомгууд (2)

Дуулах тусам

Далантай У.
Үнэ
CD: 20,000
Урсгал
Нийтийн / Country
Гарсан он
2017-11-06
0:00

Сэтгэлийн үг [Цомог]

Далантай У. Эрдэнэцэцэг С.
Үнэ
CD: 20,000 Татах: 17,600
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-04-05
Дуучин У.Далантай, С.Эрдэнэцэцэг Замбуулин хорвоогийн наран дор. Захгүй их хөврөх дурлалаас. Учиртайхан төрсөн чи бидэн хоёрт. Учрахын тавилан заяаж дээ хө хэмээн дуулж, нэгэн үеийн залуусын хайр хүндэтгэлийг хүлээж аялах дууных нь нэгээхэн хэсэг болгосон дуучид бол С.Эрдэнэцэцэг мөн У.Далантай нар юм. Тухайн үед “Сэтгэлийн үг”, “Мөрөөдлийн дуу”, Сэтгэлийн булаг”, “Цагаан дуганы гэгээ”, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” зэрэг уран бүтээлээрээ олонд танигдаж байсан тэд тус тусын уран бүтээлээ хөөж, Гавьяат хэмээх эрхэм алдрыг хүртсэн. МУГЖ, дуучин Усны-Эхийн Далантай нь 1974 оны 6-р сарын 7-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 2003 онд “Зүйрлэн санах нутаг”, 2014 онд Монгол бөхийн өргөөнд “Дуусашгүй дуу минь” нэртэй бие даасан тайлан тоглолтуудаа тус тус толилуулсан. Үндэсний дуу бүжгийн гоцлол дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин Сугарын Эрдэнэцэцэг нь Төв аймагт төрсөн. СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн. МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарыг СУИС-д өлгийдсөн багш нар нь МУ-ын хөдөлмөрийн баатар АЖ Г.Хайдав, МУГЖ, СУИС-ийн дуулаачийн тэнхимийн эрхлэгч Ц.Чулуунцэцэг нар билээ. У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар 2014 оны 4-р сарын 15-нд хамтарсан “Сэтгэлийн үг” тоглолтоо толилуулж, 2015 онд “Сэтгэлийн үг” хамтарсан цомгоо гаргасан юм. Цомогт тэдний хамтран дуулсан найман дуу, бие дааж дуулсан уран бүтээлүүд нь багтжээ. “Сэтгэлийн үг” цомогт багтаагүй дуунууд болон ардын хоршоо дуунуудыг багтааж хоёр дахь хамтарсан цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.