Гүррагчаа Т., Үүрийнтуяа Т.

Урсгал:
Залуу дуучин Тулгын Гүррагчаа нь 1988 оны 10 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид 2006-2011 онд Монгол Улсын Гавьяат багш Ц.Ерөө багшийн удирдлаганд сурч төгссөн. Төмөрбаатарын Үүрийнтуяа нь 1987 оны 12 дугаар сарын 10-нд төрсөн. СУИС-ийн эстрад дуулаачийн ангид МУАЖ Ч.Мөнхшүр багшийн удирдлаганд 2005-2010 онд суралцан төгссөн. Тэд 2014 оноос хамтран дуулж байгаа бөгөөд энэ хугацаанд “Хайрт минь дээ”, “Хавар”, Б.Чимэддоржийн шүлэг, Д.Лувсаншаравын хөгжим “Газрын жигүүр”, Л.Ганзулын шүлэг, Цэн.Эрдэнэбатын хөгжим “Хайр гэдэг”, Б.Батсайханы шүлэг, О.Эрдэнээгийн хөгжим “Болдоггүй” зэрэг дуунуудыг үзэгч, сонсогчдын хүртээл болгоод байна.