Ганцогт Б.

Урсгал:
Хөдөөний хүн”, “Дуулж явна би” зэрэг хуучны хит дуунуудыг дахин амилуулж, олны хүртээл болгосон залуу дуучин бол Б.Ганцогт. Залуу дуучин Батаагийн Ганцогт нь СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид МУСТА Баясгалан багшийн ангид сурч төгссөн. Нэгдүгээр тенор хоолойтой. 2005 оноос одоог хүртэл Дуурь бүжгийн эрдмийн театрт дуурийн дуучнаар ажиллаж байна. Тэрээр 2012 онд “Ижий зүг” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан. Тус цомог нь “Ижий зүгийн тэнгэр”, “Эх нутгаа зорихсон”, “Миний аав жолооч”, “Тэс гол”, “Байлдагчийн дуу”, “Дуулж явна би”, “Сүүн цацалтай хорвоо” зэрэг 15 дуунаас бүрджээ. Б.Ганцогт нь 2013 оны 3 дугаар сарын 28-нд Монгол бөхийн өргөөнд “Ижий зүг” анхны бие даасан тоглолтоо толилуулсан байна.