Бямбажав Д.

Урсгал:

Цомгууд (1)

Мэнд амар

Бямбажав Д.
Үнэ
CD: 27,500 Татах: 27,499
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-11-23
0:00
“Мөнхийн залуу хайр”, “Нутаг”, “Санахын айзам”, “Ухаарлын уянга”, “Хувьтай айлын бэр”, “Гамнаарай” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин бол Буриадын УГЖ, МУСТА, дуучин Д.Бямбажав билээ. Д.Бямбажав нь Улаанбаатар хотод төрсөн. Төмөр замын ТМС, 1999 онд СУИС-ийн дуулаачийн ангийг тус тус төгссөн. “Даанч дэндүү нутаг” нэртэй анхны бие даасан цомгоо 2005 онд, “Мэнд амар” хэмээх нэртэй хоёр дахь бие даасан цомгоо 2015 онд тус тус гаргажээ. Тус цомог нь “Мэнд амар”, “Алаг нүдэн хань”, “Нутгийн үнэр”, “Богд Дүнжингарав уул”, “Хувьтай айлын бэр”, “Гучин долоон он”, “Зүүдний Дорнод”, “Сургууль минь”, “Инаг дураяа гамнаарай”, “Өргөлийн дуу”, “Дангина”, “Тоонот нутаг”, “Өргөө гэр”, “Ноён сэврээ” зэрэг 14 дуунаас бүрдсэн. МУСТА, дуучин Д.Бямбажав нь 2005 онд “Мөнхийн залуу хайр” анхны бие даасан тоглолт, 2006 онд “Даанч дэндүү нутаг”, 2007 онд “Монголын сайхан орон”, 2014 онд “Дэндүү Монгол аялгуу” тоглолтоо тус тус толилуулжээ.