Болорцэрэн Б.

Урсгал:

Цомгууд (1)

Зунаараа намар

Болорцэрэн Б.
Үнэ
CD: 16,500
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2016-11-11
0:00
МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Болорцэрэн нь 1980 оны 10 дугаар сарын 30-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. УЗДС-ийг утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Есдүгээр ангид байхаасаа анхны шүлгээ бичиж эхэлжээ. 2009 онд “Орчлон миний ширээний ном” шүлгийн түүвэр 2010 онд “Цагаан бүжиг” шүлгийн түүвэр 2010 онд “Хүүхнүүдэд хүргэх шүлгүүд” 2011 онд “Хайрыг минь зураад өгөөч” шүлгийн түүвэр 2011 онд “Амьдралыг үзэх хос тасалбар” шүлгийн түүвэр 2010 онд “Миний л аясаар” яруу найргийн цомог 2014 онд “Цэцэгнээс ч анхилхан” дуун түүвэр цомгоо гаргасан юм. “Цэцэгнээс ч анхилхан” цомогт багтсан “Чин үнэнч”, “Нууцхан” дууг Х.Мөнгөнцэцэг, “Цас бороо” дууг дуучин СТА Б.Мөнхжаргал, “Чиний зүгт” дууг дуучин Л.Цэндсүрэн, “Амьдралын зураг”, “Дөрвөн улирал”, “Илгээмж дүүрэн шинэ жил” дууг дуучин дуучин поп дива С.Наран, “Дурласан минь худлаач байж магадгүй” дууг Т.Мөнхзул,  “Хайрандаа л итгэнэ”, “Үггүй үнэн” дууг дуучин Э.Сүнжидмаа, “Цэцэгнээс ч анхилхан”, “Сэтгэлийн эрхээр” дууг дуучин С.Ариунзаяа, “Халуун танхи” дууг дуучин Д.Баасанхүү нар дуулжээ. 2015 онд Монгол эр хүний ёс, жудаг, хийморь лундааг сэргээж, Монгол эрчүүдээ магтан дуулсан “Гангараа” хэмээх дууны шүлгийг яруу найрагч Б.Болорцэрэн зохиосон юм. Энэхүү дууны хөгжмийг О.Эрдэнээ зохиосон бөгөөд дууг улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Мөнгөншагай дуулжээ. Энэхүү дуу нь 2015 оны хит дууны жагсаалтуудыг удаа дараалан тэргүүлж, “Оны шилдэг нийтийн дуу”-гаар шалгарсан билээ.