Болормаа Э.

Урсгал:

Цомгууд (1)

Дөмөн

Болормаа Э.
Үнэ
CD: 20,000 Татах: 16,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-07-09
0:00
Уртын дуучин Энхтайваны Болормаа нь 1987 онд Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Хөгжим бүжгийн коллежид 2005-2010 онд уртын дуучны мэргэжлээр МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Д.Түвшинжаргал нарын удирдлаганд сурч төгссөн. 2010-2011 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт дуучин, 2012 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Ардын урлагийн “Домог”, “Хөсөгтөн”, “Жонон” зэрэг хамтлагуудтай хамтран уран бүтээл хийдэг бөгөөд “Домог” хамтлагийн хамт 2013 онд Болгар улсын Исабул хотод болсон Дэлхийн ардын язгуур урлагийн Гранпри шагналыг хүртжээ. Уран бүтээлийн хувьд хамтарсан “Уяхан замбуу тивийн наран”, “Дөмөн” гэсэн уртын дууны цомогтой. Э.Болормаа нь дуучин Б.Дүгэрсүрэнтэй хамтран Д.Жамсранжавын шүлэг, СТА П.Бямбадоржийн хөгжим “Ариухан сэтгэл” хэмээх гэгээн хайрын тухай өгүүлсэн анхны уран бүтээлээ үзэгч, сонсогчдод толилуулсан.