Бат-Эрдэнэ Ч.

Урсгал:

Цомгууд (1)

Монгол билээ

Бат-Эрдэнэ Ч.
Үнэ
CD: 11,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-07-30
0:00
Анх 2000 оны «Хонхны нулимс» дуугаараа олны танил болж, түүнээс хойш ард түмний сэтгэлд хүрсэн олон сайхан дууг амьдруулж нийтийн дууны урлагт өөрийн өнгө төрхийг бүтээсэн дуучин бол МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэ. Чинбатын Бат-Эрдэнэ нь Говь-Алтай аймагт 12-р сарын 2-нд төрсөн. СУИС-ийг 2002 онд дуулаач мэргэжлээр, 2006 онд СУИС-ийг Ардын урлагийн хөгжлийн чиг хандлага сэдвээр магистр зэрэгтэй төгссөн. 2003 онд дуучин Э.Оюумаатай хамгийн анх С.Пүрэвхүүгийн ая, Н.Төрийндээдийн шүлэг “Учралын уянга” хэмээх дууг дуулж, хослон дуулахаар болжээ. Түүний дараагаар Ч.Бат-Эрдэнийн  хөгжим, Н.Баянмөнхийн шүлэг “Хайрыг хүндэтгэж яваарай” зэрэг нийт 30 гаруй дууг хамтдаа дуулцгаажээ. Ч.Бат-Эрдэнэ нь 2004 онд “Хайрын хишиг”, 2006 онд “Цагаан сүүний ургамал”, дуучин Э.Оюумаатай хамтарсан “Хайр гэдэг”, “Бат-Эрдэнэ”, 2007 онд МУГЖ Г.Эрдэнэбаттай хамтарсан "Хит" тоглолтын цомог, “Би Монгол хүн”, 2011 онд “Монгол билээ” зэрэг нийт найман цомог гаргасан. 2002 онд “Хонхны нулимс”, 2005 онд дуучин Э.Оюумаатай хамтарсан “Чи минь дэргэд байвал би жаргалтай”, 2006 онд "Хайр", 2006 онд МУГЖ Г.Эрдэнэбаттай хамтарсан "Хит" тоглолт, 2011 онд “Монгол билээ”, 2013 онд “Монголын тухай” зэрэг тоглолтуудаа толилуулжээ.