Аясын салхи

Урсгал:

Цомгууд (1)

Coffin Town Under The Moon

Аясын салхи
Үнэ
CD: 13,200 Татах: 8,400
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-02
“Аясын салхи” хамтлаг   Монголын рок хөгжимд чөлөөтэй байр сууриа илэрхийлж байсан хамтлаг нь “Аясын салхи” юм. Тус хамтлаг нь 1984 оны 4-р сарын 16-нд байгуулагдсан бөгөөд анх хүнд метал урсгалаар уран бүтээлээ илэрхийлж байсан билээ. Монголын ирээдүйн метал хөгжмийн анхны үүдийг нээж өгсөн хамтлаг бөгөөд сонсогчдын дунд Монголын метал рокын загалмайлсан эцэг нэртэй болсон байна. Аясын салхи хамтлаг нь сүүлийн жилүүдэд “death metal” урсгалаар уран бүтээлээ хийж байна. 1984-1990 онд хамтлагийн үүсгэн байгуулагч, ахлагч, дуучин, басс гитарчин Д.Энхтэгш, дуучин, гитарчин Д.Баярням, бөмбөрчин Ц.Батдэлгэр, гоцлол гитарчин Х.Энхбаяр, гоцлол гитарчин Р.Мөнхсайхан, басс гитарчин Ч.Чулуунхүү, басс гитарчин Т.Энх-Амгалан зэрэг гишүүдтэй байсан. 2002 оноос хамтлагийн гишүүдэд өөрчлөлт орсноор хамтлагийн ахлагч, дуучин Энди, гоцлол гитарчин Х.Энхбаяр, басс гитарчин Д.Баттулга, бөмбөрчин Г.Пүрэвдорж гэсэн бүрэлдэхүүнтэй болсон. “Аясын салхи” хамтлаг нь “Coffin town under the moon” буюу “Саран доорх авсан хот” нэртэй анхны бие даасан цомгоо 2008 онд гаргасан. Тус цомог нь Hummer, Ticket To A Death, Stab In The Back, Torture Or Perdition, I'd Sooner Die зэрэг нийт 7 дуунаас бүрджээ. 2008 онд “Coffin town under the moon” тоглолт, 2014 онд “Eastern wind” буюу “Дорно зүгийн салхи” нэртэй хамтлагийн 30 жилийн ойн тоглолтоо тус тус толилуулсан.