Цомгууд (1)

Аясуу
Үнэ
CD: 11,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-07-06
Монголын нийтийн дууны ертөнцөд нэгэн шинэ залуу дуучин нэмэгдэж бүл нэмсэн нь дуучин Нанзадын Аясуу юм. Н.Аясуу нь Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Соёл урлагийн их сургуулийн уртын дуулаачийн ангид Монгол улсын Гавьяат багш Ц.Дэлгэр багшийн удирдлаганд сурч төгссөн. Залуу дуучин маань өөрийн өвөрмөц сайхан нэрээрээ сийлсэн "Нанзадын Аясуу Collection" хэмээх шинэ цомгоо 2013 онд гаргасан. Энэхүү цомогт “Хэрлэнгийн баръяа”, “Чи минь байдаг”, “Мөнгөн ембүүт нуур”, “Сүүтэй бурхан ижий”, “Бүүвэйн дуу”, “Чамдаа”, “Бодолд тодхон амраг”, “Санаа тэгшхэн яваарай”, “Талын таван толгой”, “Попури” зэрэг нийт 12 дуунаас бүрджээ. "Бүүвэйн дуу" хэмээх дуугаа дурсжүүлэн, үзэгчдийн хүртээл болгож, чамгүй олон сонсогчидтой болоод амжжээ.