Арга билэг

Урсгал:
Сонгодог жаззыг ардын хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Арга билэг” хамтлаг нь анх 2009 онд 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. “Дээлт”, “Дэв”, “Агула” нэртэй гурван цомгийг олны хүртээл болгосон. Тус хамтлаг нь одоо 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэлхийн 20 гаруй орноор аялан тоглолт хийсэн. “Арга билэг” хамтлагийнхан “Агула” нэртэй цомгоороо дэлхийн нэр хүндтэй “Грэмми” наадамд нэр дэвшсэн бөгөөд тус цомгоо Швейцарийн “Хенрих Кайзинг” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран гаргажээ. Хамтлагийн ахлагч, цохивор хөгжимчин Г.Гантулга нь хөгжимчин, зураач мэргэжилтэй. 2011 онд ХБК-ийг төгссөн. Үндэсний морин чуулгад ажиллаж байна. Хамтлагийн гишүүн, морин хуурч А.Даваазориг нь 1997 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн. 1992 оноос хойш Үндэсний морин хуурын чуулгад ажиллаж байна. Хамтлагийн гишүүн, морин хуурч Х.Батзаяа нь Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн. 1997 оноос хойш Морин хуурын чуулгад ажиллаж байна. Хамтлагийн гишүүн, ятгачин О.Мөнхтогтох нь Хөгжимй бүжгийн дунд сургуулийг ятга хөгжимчин мэргэжлээр төгссөн. Морин хуурын чуулгад 1997 оноос хойш ажиллаж байна. Хамтлагийн гишүүн, морин хуурч Н.Жигжиддорж нь Хөгжим бүжгийн коллежийг төгссөн. 2008 оноос Морин хуурын чуулгад ажиллаж байна. “Portrait of morinkhuur” цомгоо бие дааж гаргасан. Хатмлагийн гишүүн, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх нь Казакстан Монголын хамтарсан хөгжим бүжгийн академийг 2006 онд төгссөн. Хамтлагийн гишүүн, бөмбөрчин Т.Баясгалан нь 2001 онд ХБК-ийг төгссөн. “Сарны чулуу” үндэсний дуу бүжгийн чуулга, Монголын төмөр замын үндэсний дуу бүжгийн чуулгат тус тус ажиллаж байсан. Дэлхийн олон орны тайзнаа эх орноо сурталчлахын зэрэгцээ үндэсний урлагийг сонгодог урлаг, орчин үеийн чиг хандлагатай хослуулан хөгжмийн шинэ төрлийг бүтээж буй. 2013 оны 3-р сарын 22-нд Улсын филармонид “Дээлт” нэртэй өөрсдийн бие даасан тоглолтоо толилуулсан юм.