Цомгууд (1)

New Brilliant

Ану
Үнэ
CD: 10,999
Урсгал
Pop
Гарсан он
2015-07-27
0:00
Ану буюу Ч.Уранхолбоо, Болороо буюу Г.Болорцэцэг хэмээх хоёр охин хамтран 2005 оны 8-р сарын 8-нд “Гала” хамтлагийг үүсгэн байгуулсан. “Гала” хамтлаг нь байгуулагдсан цагаасаа хойш өөрсдийн стиль имиж, уран бүтээлийн төрөл жанр, менежментийн бодлогоороо Монголын рок попын түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн гэсэн үнэлэлт дүгнэлтийг хөгжим шүүмжлэгчдээс авч байсан юм. “Гала” хамтлаг нь 2006 онд “Хөвгүүн” нэртэй анхны бие даасан цомог, 2006 онд “Мөрөөдлийн” storybook-тэй double цомгоо гаргасан. 2006 онд “UB palace”-ын Open air-т “Хөвгүүн” тоглолт, 2006 оны 5-р сарын 21-нд  “Мөрөөдлийн” тоглолтоо тус тус толилуулжээ. Дуучин Анугийн хувьд 2008 онд “Хөөрхөн дэлхий” анхны бие даасан цомог, 2010 онд “New brilliant” хэмээх нэртэй хоёр дахь бие даасан цомгоо гаргасан. “New brilliant” цомогт залуучуудад зориулсан электро хаус чиглэлийн "Every", "Waiting for you", "Little Anu", "Violence"  зэрэг цоглог ритмтэй дуунууд багтсан байна. Мөн 2012 онд гурав дахь бие даасан “My ABC “ цомгоо гаргасан. Тус цомог нь “Function minute”, “Хацрыг минь даарвал тэврээрэй” зэрэг уран бүтээлүүдээс бүрджээ. “Алтантүлхүүр” нэртэй өөрийн анхны бие даасан тоглолтоо  2009 онд, “Хөөрхөн дэлхий” тоглолтоо 2010 онд тус тус толилуулсан байна.